Дижитал дэмжлэг
Дижитал хэрэглэгдэхүүнээр англи хэлээ баяжуулая
Амжилтад хөтлөх технологи
Хүүхдүүд сургууль дээрээ эсвэл гэртээ гээд хаана ч байсан Грейпсийд хөтөлбөр тэднийг амжилттай суралцах бүх нөөц бололцоогоор хангадаг.

GrapeSEED Портал
The GrapeSEED портал буюу сайтад та өөрийн бүртгэлээр нэвтрэн олон зуун цахим контентэд хандах эрхтэй. Багш нар хөтөлбөрөөр хэрхэн амжилттай заах, эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрхэн суралцаж байгааг хянах, сурагчид маань илүү үр дүнтэйгээр суралцах боломж нэмэгдэх гээд олон давуу талууд грейпсийд системд бий.

GrapeSEED Connect
GrapeSEED Connect нь багш, сурагчид алсын зайнаас хамтдаа хичээллэх боломжыг олгоно. Грейпсийд хичээлийг амжилттай хүргэх бүхий л хэрэглэгдэхүүн, тохиргоог бүрдүүлж өгсөн тул орон зайнаас үл хамааран хамтдаа суралцая.

GrapeSEED Nexus
GrapeSEED Nexus нь орчин үеийн дэвшилтэд технологийн үр шимийг сургалтын орчинд бодитоор мэдрүүлнэ. Энэхүү хүчирхэг хэрэглүүрийг ашиглан багш нар маань хичээлийн агуулгаа ухаалаг дэлгэц, телевиз, нэмэлт дэлгэц зэргийг ашиглан илүү томоор, илүү тод дүрслэлтэйгээр үзүүлэн хүүхэд бүрт хүрч ажиллан ангийг бүхэлд нь идэвхтэй сурахад нь туслана.

GrapeSEED
Сурагчийн Апп
Сурагчийн аппликейшнний хялбар хэрэглээ нь хүүхэд бүр хүссэн газраасаа, хүссэн үедээ англи хэлээ давтах боломжийг олгодог. Сурагчид тухайн бүлэг сэдэвт үзэж судалж буй дуу, үлгэр, шүлэг зэрэг бүх агуулгаа танхимаас гадуур хугацаандаа системтэйгээр нарийн төлөвлөгөөний дагуу давтдаг. Мөн тогтмол үзэж байгаа сурагчдыг урамшуулах зорилгоор дижитал тэмдэгт, эвлүүлдэг тоглоомын хэсгүүд зэрэг олон сонирхолтой функцтэй.