ГРЕЙПСИЙД КЕМП 2026


Бид "Кемп Грейпсийд 2026" зуны зуслангийн үйл ажиллагаа Америкийн нэгдсэн улсад зохион байгуулахаар боллоо.

Олон орны Грейпсийд сурагчидтай хамтАмерикийн нэгдсэн улсын Вашингтон муж, Сиэтл хотод 2026 оны 7 сарын 26-аас 8 сарын 1 өдрийг хүртэл нэг долоо хоногийн хугацаанд зохион байгуулагдах зуны зусланд амрангаа шинэ улс оронтой танилцаж, олон шинэ найзуудтай болж, Монгол орноо төлөөлөн оролцох алтан боломжийг танилцуулж байна.


 Олон улсын чанартай энэхүү арга хэмжээнд нийт 4 (2 хүү, 2 охин) сурагчдыг гурван шатны тэмцээнээр сонгон шалгаруулах бөгөөд яг одоо 17 болон түүнээс дээш бүлэг судалж байгаа, аяллаас өмнө 20 бүлэг сэдэв судалж дуусгах бүх сурагчид оролцох боломжтой.


Аяллын зардал


Америкт гарч байгаа бүх зардлыг бид бүрэн хариуцна, сурагчид маань

- нислэгийн билет,

- визний хураамж,

- аяллын даатгалын зардлаа гаргана.

3 шатны тэмцээнээр


Эхний шалгаруулалтаар 40, ->

2 дахь шалгаруулалтаар 15, ->

Эцсийн шатны шалгаруулалтаар “Шилдэг 4” сурагч зуны зусланд хамрагдах эрхийн эзэд болно. 

 Эхний шатны тэмцээний удирдамж 1-р сарын 26-ны өдөр

 Хоёр дох шатны тэмцээний удирдамж 2-р сарын 16-ны өдөр

 Эцсийн шатны тэмцээний удирдамж 3-р сарын 16-ны өдрүүдэд тус, тус дэлгэрэнгүй хүргэх тул та бүхэн Грейпсийд Монголиа фэйсбүүк хуудсаа дагаад мэдээлэлтэй ойр байгаарай.