Грейпсийд хөтөлбөрт тавтай морил
50 гаруй жилийн туршид бид ирээдүй хойч үеэ амжилтад хүргэх гэсэн ганц зорилгод хөрөнгө оруулсаар ирсэн билээ. Бид эцэг эхчүүдэд хүүхдээ амжилтад хүргэх тэрхүү итгэл найдварыг нь бадрааж, амжилтад хүрэхэд туслах арга зүй, хэрэглэгдэхүүнийг багш нартаа хүргэхийн тулд оршин байдаг.
ГРЕЙПСИЙД
Грейпсийд нь олон дүрэм, өгүүлбэр зүйн бүтцийг цээжлүүлэхийн оронд өргөн хэрэглээний үгийн сан, утга агуулгаар нь ойлгох чадвар зэрэг илүү хэрэглээ тал дээр төвлөрдөг.
Сурагчид англи үгийг сонсоод таньдаг болох, өөрийн санаа бодлоо илэрхийлэхдээ эх хэлнээсээ орчуулах оюуны нэмэлт үйлдэл хийхгүйгээр төвөггүй ярьж сурдаг. Англи хэлийг хөгжилтэй, утга учиртай арга зүйгээр зааснаар Грейпсийд хөтөлбөр нь суралцахуйг илүү сонирхолтой болгодог. Хүүхдэд англи хэлийг эх хэлээ ая зөнгөөрөө сурсан арга барилаар (тогтмол давтамжтайгаар) зааснаар урам зориг, өөртөө итгэх итгэл төрүүлж, чөлөөтэй ярих чадварыг эзэмшүүлдэг.
ГРЕЙПСИЙД
Грейпсийд хөтөлбөр нь сурагчдад ойлгох, ярих, унших, бичих зэрэг англиар чөлөөтэй харилцах бүхий л ур чадваруудыг эзэмшүүлдэг.
Сурагчид хэлийг эзэмшихдээ хэлний илэрхийлэл, дуудлага болон бүтцийг давхар сонсдог тул сонссон авиагаа хэлж сурах хүртлээ дуурайн давтах арга зүйгээр суралцаж эхэлдэг. Сурагчид англи хэл дээрх үг хэллэгүүдийг сонсож (хүлээн авах чадвар) түүнийгээ хэдий чинээ олон давтамжтай ашиглана (илэрхийлэл), илүү хурдан, илүү амархнаар (чөлөөтэй) өөрийн болгож, эзэмшиж, харилцаж (төгөлдөршиж) эхэлдэг.
Грейпсийд хөтөлбөрийн сурагчид бичих чадварыг анхан шатнаас нь суралцдаг.
Грейпсийд хөтөлбөрийн сурагчдын сонсголын чадвар, ойлголтын түвшинг дээшлүүлэхийн тулд олон төрлийн ярианд суурилсан харилцаа, идэвхтэй оролцоог бүрдүүлдэг.
Грейпсийд сурагчид өөрсдийн үгсийн сангаа ашиглан бусад хүмүүстэй нээлттэй яриа өрнүүлдэг.
Грейпсийд хөтөлбөрийн сурагчид үгсийн сан болон авиалбарын талаар өргөн мэдлэгтэй болдог. Тэд уншсан зүйлээ ойлгох, түүнийхээ талаар асуулт асуух замаар суралцдаг.
Грейпсийд хөтөлбөрийн сурагчид бичих чадварыг анхан шатнаас нь суралцдаг.
Грейпсийд хөтөлбөрийн сурагчдын сонсголын чадвар, ойлголтын түвшинг дээшлүүлэхийн тулд олон төрлийн ярианд суурилсан харилцаа, идэвхтэй оролцоог бүрдүүлдэг.
Грейпсийдийн агуулга материал бүр англи хэл сурахад ямар нөлөө үзүүлдэг болохыг олж мэдэцгээе.
Зурагтай шинэ үгийн картууд нь сурагчдад шинэ үгийг заахад хэрэглэгдэнэ. Энэ нь нэр үг, тэмдэг нэр болон эсрэг утгатай үгсийн утгыг ойлгоход илүү хялбар болгож өгдөг. Түүнчлэн багш нарт сурагчдын явцыг үнэлэхэд дөхөм болгодог.
Авиа зүйн картууд нь сурагчдад англи хэлний авиа, дуудлагыг сурахад тусладаг бөгөөд тэдгээр авианууд хэрхэн нийлж үг бүтээж байгааг сурснаар унших чадварын суурийг тавьж өгдөг. Сурагчид тухайн үсгийг агаарт бичиж, үсгийн дуудлага болон тэдний авиаг сурдаг.
Сонсголын дасгал нь танхимын хичээлээс гадуур тусгай аппликейшнээр дамжуулан хөгжилтэй, зугаатай байдлаар сурагчдын англи хэлний мэдэгдэхүүнийг тэлж, чөлөөтэй ойлгох чадварыг нэмэгдүүлдэг билээ.
Уншлагын номнууд нь сурагчдад үг бүтээх, задалж унших, сурсан авиа зүйгээ хэрэглэх боломжоор хангасан богино үлгэрүүдтэй. Үлгэр тус бүрт багш асуулт асууснаар ангид хэлэлцүүлэг өрнөх, харилцан яриа үүсэх боломж нээгдэх бөгөөд сурсан үг хэллэгийг хэрэглээнд оруулж өгдөг.
Бичих дасгалын дэвтэр нь энгийн үгсийг авиа үсгээр нь задалж бичихийг заадаг. Чээжээр үг хэлж бичүүлэх нь сурагчид тухайн үгийг нүдлэх, цаашлаад эх хэл шигээ уншиж бичиж сурахад нь тусална.
Хөдөлгөөнт үйлдлүүд нь хэлний хэрэглээ болон чухал шинэ үгсийг танилцуулах, хянах, бататгах зорилготой. Мөн удаан хугацаанд суусан сурагчдыг сэргээх, анхаарал төвлөрөлийг сайжруулахад дэм болдог билээ.
Дуу нь шинэ үгийн сан болон ярианы хэлийг заах үр дүнтэй арга юм. Дуулах нь сурагчдад илүү хялбар, хөгжилтэй байдаг бөгөөд шинэ үгсийг таниулах, бататгах зорилготой билээ. Грейпсийдийн дуунууд нь зураг, биеийн хэл, авиа зэргийг хослуулсан байдаг нь сурагчдад хэлийг шинэлэг аргаар эзэмшихэд тусалдаг.
Унших материалууд нь авиа зүй, авиалбар зүйн ойлголт мөн англи хэлний бичвэрийг хүүхдэд танилцуулж эзэмшүүлэхэд чиглэсэн. Шүлэгнүүд нь шинэ үсгийг танилцуулан үгийн эхлэл, дунд болон төгсгөл хэсгийн авиаг ялгаж сонсохыг заадаг. Том ном нь авиалбар, авиа зүйн зарчим, зөв дуудлага болон энгийн хэллэг олон давтамжтай энгийн үгсээр дамжуулан заадаг.
Чантууд нь сурагчдад юуг (зөв үгсийг) хэрхэн хэлэх (хоолойны өнгө аяс) вэ гэдгийг сурах боломжийг олгодог. Хэлний ихэнх чухал илэрхийлэмжүүдийг хөгжилтэй, энгийнээр сурах нөхцөлийг бүрдүүлсэн.
Үлгэр уншсанаар сурагчид харилцан ярилцдаг бөгөөд энэ нь харилцааны чадварыг суулгаж, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлдэг. Үлгэр нь сурагчдын үгийн сан болон хэлний илэрхийллүүдийг бататгаж илүү өргөн цар хүрээтэй болгодог. Бүлэг сэдэв бүрт Зурагт үлгэр байх бөгөөд энэ нь тухайн бүлэг сэдэвт үзсэн шинэ үгс болон ярианы хэллэгүүдийг бататгаж өгдөг.
Shared Reading teaches phonics principles, such as phoneme and phonogram awareness, and the concepts of print. Poems introduce a new letter and teach students to recognize a sound at the beginning, middle, and end of words. Big Books teach proper pronunciation, natural expression, high frequency words, and basic vocabulary.
Learning phonograms and understanding how they come together to make words lays the foundation for future reading skills. Phonogram Cards allow students to focus on specific English sounds. Students will air write and learn the stroke order, name, and sound of each letter of the alphabet.
REP extends the student's English exposure beyond the classroom with specifically designed online content that provides fun and exciting 'edutainment' presented by professional native English speakers. Practice is important because it ensures the repetition and exposure to core language functions and patterns students need for increasing fluency.
Readers are short stories that let students use their phonics skills, including assembly and decoding, to read independently and with comprehension. Teacher-led questions encourage discussion and use of language expressions found in each story.
Writers are used to teach students how to write simple, phonetically-decodable words by assembling two or more phonograms. By saying the words as they write them, students also learn to instantly recognize the words, helping them become more fluent readers and writers.
Action Activities teach specific actions with a physical response—the principle behind Total Physical Response (TPR). By requiring this response, Action Activities help students to begin thinking in English, and they can respond physically to English before their verbal abilities have developed.
Songs are a fun and effective way to teach vocabulary and expressions. All Songs are designed to introduce vocabulary and language functions within the learning objectives. When combined with pictures and gestures, students` understanding of the new concepts will increase when they hear similar phrases repeated in other contexts.
Shared Reading teaches phonics principles, such as phoneme and phonogram awareness, and the concepts of print. Poems introduce a new letter and teach students to recognize a sound at the beginning, middle, and end of words. Big Books teach proper pronunciation, natural expression, high frequency words, and basic vocabulary.
Chants contain most of the critical expressions necessary for communicating in English and provide a natural context for learning most language functions. Chants are designed to be learned in the same style as a regular conversation, helping students from speaking in an awkward monotone.
Stories provide an opportunity for daily repetition and expand students` vocabulary and language functions with various sentence structures. Each Unit comes with a Story Dictionary, which reviews words and language functions from the previous Unit. Reading Stories facilitates discussions and allows for comprehension questions that build students` confidence and communicative ability.
ТАНХИМ
АЛСЫН ЗАЙН
ХОСОЛСОН